Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүх хуралдааны явц, тухайн хэргийн шийдвэрлэлтийн мэдээллийг хэргийн оролцогч, хэвлэл мэдээллийн байгууллага, сонирхогч этгээдэд шуурхай хүргэх үүднээс www.livecourt.mn /Шүүх хуралдаан систем/-ийг ажиллуулж эхэллээ.

asdfasdf

"Шүүхийн ил тод, нээлттэй байдлыг болон шүүхийн үйлчилгээг сайжруулах” зорилгоор нэвтрүүлсэн уг систем нь шүүх хуралдаан эхэлсэн, үргэлжилж байгаа, зөвлөлдөж байгаа болон шийдвэрлэсэн байдлын талаарх мэдээллийг тухайн цаг хугацаанд мэдэх боломжийг олгоно.
Хэргийн оролцогч болон сонирхогч этгээд “Шүүх хуралдаан систем”-ийг ашигласнаар шүүх хуралдааны талаарх бодит мэдээллийг шуурхай авахын зэрэгцээ тухайн шүүх хуралдааны оролцогчийн хувьд хүлээлт үүсгэхгүйгээр оролцох боломжийг хангах юм гэж Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ.
