Архангай Аймаг

​Төрөөс бизнесийг хамгаалах, ажлын байрыг хадгалах цогц шийдэл гаргахыг шаардлаа

-МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин: Улс орон бүр эдийн засгийн яаралтай арга хэмжээг авч байна. Цаг тухай бүрт нь шуурхай арга хэмжээ авч, ажлын байрыг хадгалж авч үлдэх нь чухал болоод байна. Одоо л хөдлөхгүй бол цаг алдана. Монголын эдийн засаг хүндрэлтэй байдалд ороод байна. Танхим нийтдээ 1100 гаруй бизнес эрхлэгчдээс судалгаа авсан. Нийт бизнесийн 88 орчим хувь нь коронавурисээс үүдэлтэй үйл ажиллагаа бизнест нь хүндрэл учраад байна гэсэн дүн гарсан. Тэр дундаа зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, торгууль алданги, НДШ, татварууддаа төлөхөд хүндрэлтэй боллоо, ажилчдынхаа цалин тавих боломжгүй байна гэсэн саналаа бидэнд ирүүлсэн. Эдгээр саналуудыг нэгтгэн, авах арга хэмжээний хамт УИХ, Засгийн газарт удаа дараа хүргүүлсэн. Монголбанкнаас шуурхай арга хэмжээ авч бодлогын хүүгээ нэг хувиар бууруулж, банкуудад байлгах төгрөгийн нөөцийг бууруулж  арга хэмжээг авлаа. Эдгээр нь эдийн засагт шууд нөлөөлөхүйц арга хэмжээ юм.

Гэхдээ макро эдийн засагт дан ганц мөнгөний бодлогоос илүү төсвийн бодлогоор дамжуулж эдийн засгаа хамгаалах зайлшгүй шаардлагатай байна. Учир нь, бидний тооцоогоор ажилгүйдлийн төвшин хамгийн багадаа 20 хувь руу орох тооцоо гарсан. Хэрвээ ажилгүйдэл өсөөд байвал өнөөдрийн хэрэглээний зээлээ төлж чадахгүй, ард иргэдийн амьдрал туйлын хүнд байдалд орно. Үүнээс үүдэн нийгэм эдийн засгийн байдал улам хүндэрнэ гэдгийг танилцуулсан. Танхимаас таван багц бүхий 21 саналыг хүргүүлсэн. Уг арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэхийг бодлого гаргах байгууллагуудад хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл дорвитой шийдэл гаргасангүй. Тиймээс бизнесийн гол төлөөллийн байгууллагууд өнөөдөр уулзалдаж, ажлын бараа хадгалах, ЖДҮ болон бусад бизнес эрхлэгчдийг дэмжих, эдийн засгийн хүндрэлээс гарах арга замыг хайх, төр засагтаа асуудлаа зөв ойлгуулж, шаардлагатай шийдвэрийг гаргуулах  ёстой гэсэн шийдэлд хүрлээ. 

-Монголын банкуудын холбооны гүйцэтгэх захирал Л.Амар: Иргэд бизнес эрхлэгчдийн зүгээс хүлээлт нэлээд өндөр байна. Нийт санал асуулгад оролцсон бизнесүүдийн 60 гаруй хувь нь банкны зээл хүндрэл үзүүлж байна гэсэн байна. Банкуудын холбоо энэ асуудлыг хохирол багатай шийдэхээр төр засгийн байгууллага, Монголбанктай 2-3 удаа уулзалдсан. Монголбанкнаас нааштай алхмуудыг ч авч байна. Банкуудын хувьд үнэхээр хүндэрч, зээлээ төлж чадахгүй нөхцөлд орсон ААН-үүд зээлийн эргэн төлөлтийн асуудлаараа тухайн банкиндаа хандаад энэ асуудлаа шийдэх боломжийг олгож байгаа. Зээлийн бүтцийн өөрчлөлтийг хийж, хугацааг нь өөрчлөх байдлаар шийдэж болно. Харин зээлийн бүтцийг өөрчлөхөд Сангийн яам, Монголбанкнаас гаргасан шаардлагын дагуу сан байгуулах зэргээр банкнаас гаргах зардал нэмэгддэг. Үүнийгээ өөрчлөхийн тулд Сангийн яам, Монголбанкинд журмаа өөрчлөх санал тавьсан. Энэ асуудал нааштай шийдэгдвэл бид зээлийн бүтцэд өөрчлөлт хийх боломжтой болно гэж харж байна. Нийт банкны салбарт 55 хууль, 69 журмын хязгаарлалт тавьсан байдаг учраас энэ дүрэм журмаа тодорхой хүрээнд зөөллөөд өгвөл бусад арга хэмжээ авах боломж гарна. Олон улсын байдлыг харахад Засгийн газар болон Төв банкнаас маш их хэмжээний хөнгөлөлттэй зээлийг олгох, Засгийн газар нь орлогогүй болсон компаниудын ажиллагсдын цалинг олгох, ажлын байрыг хадгалахын тулд дамжуулан зээлжүүлэх алхмыг хэрэгжүүлж байна. Манай засаг төр энэ чиглэлд одоо л анхаарч эхлэхгүй бол цаашдаа нөхцөл байдал нэлээд хүндрэхээр байна. Сангийн сайдын ярьсан богино хугацаанд унаад өсөх эдийн засгийн шок биш болсон.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд МАНАЙ САЙТ хариуцлага хүлээхгүй.

0 сэтгэгдэлтэй 0

Нэр
Сэтгэгдэл
Та сэтгэгдлээ оруулна уу
Зочин 2 цагийн өмнө Ip
erguu muu dangia ih saihan yum hiisiim shig aashlah yumaa
Зочин 2 цагийн өмнө
Арай л яараад байна. Ядаж 3-н сарын дунд хүргэх хэрэгтэй. Харин хөдөө орон нутаг руу болон тэндээс хот руу хүнсний болон бусад шаардлагатай бараа бүтээгдэхүүний хүргэлт хангалтыг цэргийн болон бусад онцгой арга замаар, ариутгал халдваргүйжүүлэлтийн тусгай горим шаардлага хангасан нөхцөлтэйгөөр зохион байгуулах хэрэгтэй. Мөнгө санхүү хайрлах хэмнэх шаардлага огт байхгүй. Яг л ийм үед тэр цаасыг чинь зарж үрэхгүй өөр яах юм. Тэр хээтэй цаасаа хайрлаад өөрсдөө үхэх үү?Мөнгөнөөс өөр нандин зүйл бий
БАЯРЛАЛАА ТА БҮХЭНД 2 цагийн өмнө
МОНГОЛ ОРОН МОНГОЛ УЛС НЭГДЭН НЭГ АМЬСГААТАЙ БОЛЖ ЧАДДАГИЙГ ХАРУУЛСАН
ЭНЭ ҮЕИЙГ САНАЖ АВ !!!!
БИД НЭГ ЗҮГТ БҮГД ЗҮТГЭВЭЛ ЮУ Н КАТАР ЭНЭ ТЭР ВЭ ? БИДЭНД БҮХ ЮМ БИЙ !
СЭТГЭЛ БҮХНИЙГ БҮТЭЭНЭ
СЭТГЭЛ БҮХНИЙГ СӨНӨӨНӨ.., гэж ХАР САРНАЙ ДУУЛЖ БАЙЛАА
Тоогий 2 цагийн өмнө
Хот хоорондох зам нээж болноо хилээр хамаагүй оруулж болохгүй тэр тусгаарлагдсан хүмүүс яахаараа амиа боддог юм 5 одтой буудалд тансаглах гээюу 14хөн хоног тэсч чадахгүй монголд энэ вирус ороод ирвэл зогсоож чадахгүй гэдгийг ойлгомоор юм
banner